Дэлхий даяар 150 сая гаруй хүүхэд хөдөлмөрийн боолчлолд өртөж байна

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-15 11:10:57

НЬЮ-ЙОРК. /TASS/. Дэлхий дээр 10 хүүхэд тутмын нэг нь хөдөлмөрийн боолчлолд өртөж байна хэмээн НҮБ-ын боолчлолын орчин үеийн хэлбэрүүдийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Урмил Бхоол судалгааны ажилдаа дурджээ.


 “Дэлхий даяар нийт 152 сая хүүхэд албадан хөдөлмөр эрхлэлтэд өртөж байна. Үүнээс 64 сая нь эмэгтэй, 88 сая нь эрэгтэй хүүхэд байна. Үүний зэрэгцээ буурай хөгжилтэй орнуудад 5-17 насны 4 хүүхэд тутмын нэг нь эрүүл мэнд, өсөлт хөгжилд хортойд тооцогдох хөдөлмөр эрхэлж байгаа бол хүүхдийн хөдөлмөр эрхлэлтэд голдуу 5-11 насны хүүхдүүд өртөж байна. Хөдөлмөр эрхэлж буй  хүүхдүүдийн бараг тал орчим нь буюу 48 хувь нь энэ насны ангилалд багтжээ" гэж тэрбээр мэдээлэв.


Мөн тэрбээр, "Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал орлогын түвшин багатай улс орнуудад түгээмэл тохиолдож байгааг судалгаа харуулж байна. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшнээр Африк тив Ази, Номхон далайн бүс нутгийг давж, энэ үзүүлэлтээр хамгийн өндөр бүс нутаг болсон байна” гэж мэдээлжээ.

Холбоотой мэдээ