"Сайн дурынхны менежмент" сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-08-15 11:55:39

Баянхонгор /МОНЦАМЭ/.Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, "Дэлхийн зөн" олон улсын байгууллагын  "Баянхонгор -2" орон нутгийн хөтөлбөртэй хамтран "Сайн дурынхны менежмент" сургалтыг зохион байгууллаа.

Сургалт нь иргэдийн оролцоог хүүхэд хамгаалал, орон нутгийн хөгжлийн чиглэлээр нэмэгдүүлэх, сайн дурынхныг удирдах, зохион байгуулах, хөгжүүлэх арга зүйг эзэмшүүлэх, орон нутгийн салбар хоорондын түншлэлийг нэмэгдүүлэх зорилготой аж.

Сургалтад аймгийн ЗДТГ, ИТХ-ын ажлын алба,  залуучуудын зөвлөл, Баянхонгор сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХХҮГ, ГБХЗХГ, Гадаад харилцаа аялал жуулчлалын алба, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, БСУГ, төрийн бус байгууллагын төлөөлөл хамрагджээ.

Сургалтаар олон нийтийг идэвхжүүлэх замаар үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, сайн дурын үйл ажиллагааг орон нутагтаа хөгжүүлэх боломжоор хангах асуудлуудыг хөндсөн байна.

Мөн сайн дурын үйл ажиллагааг хөгжүүлэн хамтран ажиллах боломж нөөцөө тодорхойлж, орон нутагт сайн дурынхны ойлголт үйл ажиллагаа нөхцөл байдал, үзэл баримтлал, үндсэн ойлголт, үйл ажиллагааны менежментийн талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлжээ.

Холбоотой мэдээ