Австриас монгол цагаачдыг гаргахаа мэдэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-06 10:42:14

Австри улс Монгол цагаачдыг гаргах болсноо манай ГХЯ-д мэдэгдсэн байна.

Европын орнууд цагаач иргэдийг  гаргах шийдвэрийг хэрэгжүүлж эхэлж буйтай холбогдуулан тус улс ийм шийдвэр гаргажээ.  Австри улсаас Монгол цагаачдыг гаргах талаарх албан бичиг Гадаад хэргийн яаманд ирсэн нь үнэн гэж тус яамны ажилтан хэлэв. Өнөөдрийн байдлаар Австри улсад Монгол Улсын 2500 гаруй иргэн сурч, амьдарч байгаагаас мянга гаруй иргэн амьдрах эрхийн зөрчилтэй, хууль бусаар амьдарч байгаа юм байна.  

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ