Японд “Кроса” шуурганы улмаас дотоодын нислэгүүдийг цуцалжээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-08-14 12:24:54

ТОКИО. /NHK/. Японы баруун нутагт асар хүчтэй “Кроса” халуун орны шуурга дэгдэх төлөвтэй байгаатай холбогдуулан тус улсын агаарын тээврийн компаниуд дотоодын 166 нислэгээ цуцалсан байна.


Цуцлагдсан нислэгүүдийн дийлэнхийг Кюшү аралд ирэх болон гарах хөдөлгөөн эзэлж байна. Мягмар гарагийн өглөөний байдлаар “Japan Airlines 62, “Japan Air Commuter 41, All Nippon Airways 34, Solaseed Air 16, Skymark Airlines 5, Jetstar Japan 4, Peach Aviation 2, Vanilla Air 2 нислэгийг тус тус цуцалжээ.


Цаашид илүү олон нислэгийг цуцалж болзошгүй тул агаарын тээврийн компаниудын цахим хуудсуудыг тогтмол шалгаж, сүүлийн үеийн мэдээллийг цаг алдалгүй авж байхыг дээрх компанийн төлөөлөгчид зорчигчдодоо сануулсан байна. 

Холбоотой мэдээ