Улаанбаатарт 20-22 хэм дулаан, бороотой

Монголын мэдээ | Лавлагаа
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-14 07:33:26
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүхэн байна.


2019 оны 08 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг болон Хүрэн бэлчир орчмоор 18-23 хэм, Алтайн өөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-22 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ