АНУ-ын төсвийн алдагдал өнгөрсөн оныхоос давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-08-13 12:36:20

ВАШИНГТОН. /TASS/. 2019 оны санхүүгийн жилийн /2018 оны 10 дугаар сарын 1-нд эхэлсэн/ эхний 10 сарын хугацаанд АНУ-ын төсвийн алдагдал өнгөрсөн оны ерөнхий үзүүлэлтээс давжээ.


2019 оны санхүүгийн жил гарснаас хойш АНУ-ын төсвийн алдагдал 866.8 тэрбум ам.доллар давсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 27 хувиар, 2018 оны санхүүгийн жилийн алдагдлаас 11 хувиар өссөн үзүүлэлт аж. Өнгөрсөн жил тус улсын төсвийн алдагдал 779 тэрбум ам.доллароор хэмжигдсэн нь 2012 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт юм.


Аравдугаар сараас долдугаар сарын хооронд АНУ-ын төсвийн орлого өнгөрсөн оны санхүүгийн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 3 хувиар, харин зардал 8 хувиар өсжээ. Гэсэн хэдий ч АНУ-ын засаг захиргаанаас ногдуулсан татвар нь гаалийн татвараас орох орлогыг бараг хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Тус улс гаалийн татвараас 57 тэрбум орчим ам.долларын орлого олжээ.


Холбоотой мэдээ