"Монос Хүнс"-ийн хувьцааны ханш өндөр өсөлттэй байв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-08-12 18:11:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 22 ХК-ийн 80.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 130.156 ширхэг хувьцааг арилжив. Энэ өдөр 5 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Эрдэнэ Ресурс Девелопмент корпорэйшн" болон "Монос Хүнс" XK-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" болон "Бөхөг" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.79 хувиар буурч, 20233.33 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,557,574,710,046.24 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

 

Холбоотой мэдээ