Монголбанк 7.5 тонн алт худалдан авчээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-08-12 15:16:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төвбанк энэ оны эхний 7 сарын байдлаар 7.5 тонн алт худалдан аваад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.8 тонноор буюу 19 хувиар буурсан үзүүлэлт.

Үүнээс гадна Монголбанк өнгөрсөн долдугаар сард 1.5 тонн алт худалдан авчээ. Харин өнгөрсөн оны мөн үед 2.2 тн үнэт металл худалдан авч байв. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 134 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 106 кг үнэт металлыг худалдан авсан байна.

Энэ оны долдугаар сард нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 120.680.95 төгрөг байв.

Холбоотой мэдээ