АНУ Япон болон БНСУ-тай зөвөлгөөн хийнэ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-10 10:27:28

ВАШИНГТОН. /РИА Новости/. БНАСАУ пуужин харвасан бөгөөд нөхцөл байдал хэрхэхийг АНУ ажиглаж байгаа. Түүнчлэн АНУ Япон болон БНСУ-тай зөвлөлдөх уулзалт хийнэ хэмээн тус улсын засаг захиргааны эх сурвалж мэдэгджээ.


“Бид нөхцөл байдлыг ажигласаар байгаа. Япон болон БНСУ-тай бид нягт харилцаа холбоотой ажиллаж байгаа” хэмээн тэрбээр мэдэгджээ.


БНАСАУ Япон тэнгисийн чиглэлд ямар төрлийнх нь тодорхойгүй хоёр пуужин харвасан тухай “Ёнхап” агентлаг өмнө нь мэдээлсэн билээ.  БНАСАУ-ын харвасан пуужинг ойрын зайн тусгалтай баллистик пуужин байсан гэж АНУ үзэж байна. 

Холбоотой мэдээ