47 мянга гаруй мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 21:51:18

Хүнс хөдөө аж ахуйн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд он гарсаар 47540  гаруй мал хорогдсноос тэмээ 14, адуу 3193, үхэр 4850, хонь 18584, ямаа 20901 толгой байна. Үүнээс 610 гаруй нь өвчнөөр хорогджээ.

Баянцогт, Бүрэн, Угтаалцайдам, Эрдэнэсант суманд 4218-11482 толгой буюу хамгийн их хорогдол байна.Тухайлбал: Баянцогт сум нийт 108030 толгой малтайгаас адуу 455, үхэр 714, хонь 4730, ямаа 5583 толгой, нийт 11482 толгой мал хорогджээ.

Харин Аргалант, Архуст, Батсүмбэр, Баянжаргалан, Баянцагаан, Дэлгэрхаан, Мөнгөнморьт, Зуунмод суманд  7-880 толгой хорогдсон нь  бага тоо юм. Нийт хорогдол  бүх малын  1-2 орчим хувьтай тэнцэж байгаа нь бусад аймгуудаас харьцангуй  бага үзүүлэлт аж.

Цаашид цаг агаар хүндрэлгүй, малын хорогдолгүй зунтай золгочихвол мал сүргийнхээ тоогоор улсын хэмжээнд тэргүүлэх  урьдчилсан таамаг  байгааг албаныхан хэлж байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ