Венесуэлийн инфляц он гарснаас хойш 1600 хувьд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-08-09 14:57:21

КАРАКАС. /TASS/. Венесуэлийн инфляц долдугаар сард 33.8 хувьтай гарсан бол он гарснаас хойш 1600 орчим хувьд хүрсэн байна. Энэ тухай тус улсын Үндэсний ассамблейн /нэг танхимтай парламент/ санхүү, эдийн засгийн хөгжлийн байнгын хороо мэдээлжээ. Венесуэлийн хууль тогтоох байгууллага тус улсын Засгийн газрын улс төрийн өрсөлдөгчдийн хяналтад байгаа билээ.


Парламентын гишүүдийн тооцоолсноор, жилийн дундаж үзүүлэлтээр долдугаар сард инфляц 264 мянган хувиар өссөн нь өмнөх сарынхтай харьцуулахад доогуур үзүүлэлт аж. “Мөнгөний ханшийн огцом уналт хадгалагдсан хэвээр байгаа бол эдийн засгийн үзүүлэлтүүд буурсан нь бараа, үйлчилгээний эрэлт жилийн хугацаанд 35 хувиар буурсантай шууд холбоотой” гэж дээрх хорооны гишүүн Альфонсо Маркино мэдээлжээ.


Венесуэл улс сүүлийн жилүүдэд үндэсний валютын ханшийн уналт дагуулсан нийгэм эдийн засгийн хүнд хямралыг туулж байгаа юм. Олон улсын валютын сангийн таамаглаж байгаагаар, Венесуэлд инфляцын түвшин энэ оны сүүлч гэхэд 10 сая хувьд хүрч магадгүй байна. 


Холбоотой мэдээ