Киргизийн Ерөнхийлөгч асныг авлигын хэрэгт буруутгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-09 14:21:21

БИШКЕК. /TASS/. Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг авлигын хэрэгт буруутгасан тухай түүний өмгөөлөгч Сергей Слесарев мэдэгджээ.


“А.Атамбаевыг мөрдөн шалгах ажиллагааны үеэр буюу 8 дугаар сарын 26-наас өмнө баривчилсан. Түүнийг баривчлах үед хэрэг хянан шийдвэрлэх хэд хэдэн журмыг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, түүнд баривчлан саатуулах тухай ямар нэг баримт бичгийг танилцуулаагүй бөгөөд мэдэгдэл өгч, баривчлан саатуулсан” хэмээн Слесарев ярьсан байна.  


Киргизийн Ерөнхийлөгч асныг баривчлах тусгай ажиллагаа бараг нэг хоног үргэлжилсэн юм. Лхагва гарагийн орой Киргизийн Үндэсний аюулгүй байдлын хорооны тусгай алба тус улсын нийслэл хотын захад оршдог Кой-Таш тосгонд Атамбаевыг хүч хэрэглэн баривчлахыг оролдсон боловч амжилтгүй болсон байна. Ерөнхийлөгч асны өргөөг хамгаалж байсан дэмжигчид нь дайралтыг хүчтэй эсэргүүцэж, тусгай ажиллагааны үеэр тусгай албаны нэг ажилтан амиа алдсан юм. Хамгийн сүүлд мэдээлснээр, мөргөлдөөний улмаас 98 хүн эмнэлэгт хандсан байна.  

Холбоотой мэдээ