Эрдэмтэд цахлай мананцарын зургийг даржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-08 14:29:23
Yesukheitumur Tumurbaatar

БРЮССЕЛЬ. /CNN/. Цахлай мананцрын нарийвчилсан зургийг өмнөд Европын одон орон судлалын төв “VLT” сансрын судалгааны дуран авиа ашиглан дарсан байна.


Тус мананцар нь од үүсч, бий болоход шаардлагатай тоос, устөрөгч, гелий зэрэг хүнд элементүүдээр баялаг байсан аж.


Том хийн үүлэн мананцрын далавчийг “Sharpless 2-296” гэж нэрлэх бөгөөд 100 гэрлийн жилээр хэмждэг. Гэрэлтдэг хий, харанхуйн тоосонцор нь тод гэрэлтэх оддын дундуур сүлжин явдаг байна. Үүнийг заримдаа ялгаруулалтын мананцар гэж хэлдэг. Эдгээрээс оддын үүслийг харж болох юм.


Цахлай мананцар нь “Canis Major” болон “Monoceros” одны ордуудын дунд, Сүүн замаас 3700 гэрлийн жилийн зайд байрладаг. 


Холбоотой мэдээ