Баян сумын газар нутгийн зарим хэсгийг тусгай хэрэгцээ, хамгаалалтад авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 21:15:20

Төв аймгийн Баян сумын газар нутгийн зарим хэсгийг  тусгай хэрэгцээ, хамгаалалтад авлаа. 2016 оны 3 сарын 23-ны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн дагуу 46702,5 га-г  тусгай хэрэгцээ, 175702,9 га-г тусгай хамгаалалтад авахаар болсон байна.

Тухайлбал: Отрын бүс нутаг, бэлчээр, хадлан, хүн амьтны эрүүл мэндэд тустай рашаан усыг хамгаалах зорилгоор “Овоот”, “Хөх шутуут” уулын 12765,5 га, ”Өндөр хутаг”, “Цагаан овоо ”-ны 33937 га,  “Цантын рашаан”, “Цагаан булангийн шавар”, “Үнээ хайрхан” уулын 107513 га, Тахилгат уулын 40905,6 гаг тус бүр 20-25 жилийн хугацаатай аймгийн тусгай хэрэгцээнд авчээ.

Дээрх мэдээллийг 4 сарын 1-нд Ашигт малтмалын газар хүргэж, мэдээллийн санд бүртгүүлээд байна. Цаашид тусгай хэрэгцээ, хамгаалалттай газрын горимыг тодорхойлж, мөрдлөг болгохоор  ажиллаж байгаа юм.

Баян сум газрын нэгдмэл санд 290527 га нутаг дэвсгэртэй хэмээн бүртгэгджээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ