“Xiaomi” нарны зайгаар ажилладаг ухаалаг гар утсаа гэрчилгээжүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНМОСКВА. /Vesti/. Хятадын “Xiaomi” компани нарны зайгаар ажилладаг ухаалаг гар утсаа гэрчилгээжүүлсэн тухай “Let's Go Digital” сэтгүүлд мэдээлжээ.
“Xiaomi” компани гэрчилгээ олгох хүсэлтийг Дэлхийн оюуны өмчийн байгууллагад 2018 оны долдугаар сарын 27-нд өгчээ. Уг ухаалаг утас нь орчин үеийн төхөөрөмжүүдийн адил ердийн загвартай боловч ар талд нь нарны зай хураагуур суурилснаараа ялгаатай байна.
Харин нүүрэн талд нь хурууны хээ танигч, селфи-камерын аль аль нь байхгүй бөгөөд тэдгээрийг дэлгэцэн дор нь нуусан байх магадлалтай. Учир нь “Xiaomi” компани нүүрэн талдаа “үл үзэгдэгч” камер бүхий ухаалаг гар утсаа урьд нь танилцуулсан билээ.