Саятнууд Европын хотуудаас нүүсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-05 17:16:49

БРЮССЕЛЬ. /Anadoly/. Нэг саяас давсан доллароор хэмжигдэх хөрөнгө хуримтлуулсан чинээлэг европчууд Европоос гарч, дэлхийн өөр бүс нутгуудад суурьших болжээ.

“New World Wealth” байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн онд хамгийн олон саятан Европын хотуудыг орхин явсан аж.

Тухайлбал, Парисын халдлагын дараа Францын чинээлэг иргэд Их Британи, АНУ, Канад болон Израильд амьдрахыг илүүд үзэх болжээ.

Үүний зэрэгцээ, Ром болон Афины олон чинээлэг иргэд Их Британи, АНУ-ыг зүглэсэн байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ