"Tesco" компани 4500 ажилтнаа цомхотгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-06 12:48:33
Yesukheitumur Tumurbaatar

ЛОНДОН. /BBC/. Их Британийн хамгийн том супермаркетын сүлжээ “Tesco” компани 153 салбар дэлгүүрийнхээ 4500 ажилтанг цомхотгохоор болжээ.


Тус компанийн мэдээлснээр, жижиглэн худалдаан дахь өрсөлдөөн улам бүр өсөн нэмэгдэж байгаа нь дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд нөлөө үзүүлж байгаа бөгөөд дэлгүүрүүдийн бүтцийг өөрчилснөөр үйлчилгээний чанар сайжирч, бизнесийн үйл ажиллагаа тогтвортой болох аж.


Ажлын байр цомхотгох шийдвэр хүлээж авахад тийм амар байгаагүй гэж “Tesco” компанийн захирал Жейсон Тарри мэдэгджээ. “Tesco” компанийн үзэж байгаагаар, энэ шийдвэрийн үр дүнд хурдацтай өсөн нэмэгдэж байгаа супермаркетуудын өрсөлдөөн дундаас 1.5 тэрбум фунт стерлинг хэмнэхээр тооцоолсон байна.

Холбоотой мэдээ