Харилцан туршлага солилцох дадлага сургалтыг зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ
аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдад
уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага ажиллагаа, мэдлэг олгох, харилцан
туршлага солилцох сургалт явуулжээ.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эл сургалтыг "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагын Сэлэнгэ нутгийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан. Сургалтын зорилго нь алба хаагчид орон нутагтаа очоод болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх аврах ажиллагааг удирдан зохион байгуулах, мэдлэг, туршлага, ур чадвараа дээшлүүлэхэд чиглэгдсэн аж.
Энэ удаа батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу “Уснаас эрэн хайх, аврах ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар хичээл явуулсан байна.
Аврагч-усчин шумбагчийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, шумбагчийн дохио, усанд осолдсон хүмүүст үзүүлэх эмнэлгийн анхны тусламж, усанд сэлэх арга техник /хүндрүүлсэн нөхцөл/, завьтай аврах ажиллагааг зохион байгуулах, эд хөрөнгийг завиар зөөвөрлөх ажиллагаа, урсгал усанд аврах ажиллагаа, урсгал усанд сэлэх, шумбах арга техник зэрэг нийт 15 багц сэдэв хичээлийг 20 цагийн онол, 33 цагийн дадлага хэлбэрээр зохион явуулжээ.
Сургуулийн удирдагчаар Эрэн хайх аврах ангийн дарга ахмад Т.Сүхбаатар ажиллаж сургалт, дадлагыг удирдан зохион байгуулсан аж. Сургалт, дадлагад Сүхбаатар сум дахь Эрэн хайх аврах анги, Гал түймэр унтраах 36 дугаар анги, Мандал сум дахь Гал түймэр унтраах 19 дүгээр анги, Баянгол сум дахь Галт түймэр унтраах 40 дүгээр анги, Сайхан сум дахь алт түймэр унтраах 61 дүгээр ангиас нийт 45 алба хаагч хамрагдав.