Индонезид газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-05 16:22:55
Yesukheitumur Tumurbaatar

ЖАКАРТА. /Reuters/. Индонезийн Суматра арал болон Явагийн тэнгист хүчтэй газар хөдлөлт болсны улмаас дөрвөн хүн амиа алдаж, хэдэн зуун байшин барилга сүйдсэн гэж тус улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний агентлаг бямба гарагт мэдээлжээ.


Баасан гарагийн орой 6.8 магнитуудын газар хөдлөлт болсны дараа эрх баригчид цунамигийн түгшүүр зарласан байна. Хоёр цаг үргэлжилсэн түгшүүрийн үеэр далайн эрэг дагуух оршин суугчдыг өндөрлөг газар руу нүүлгэн шилжүүлжээ. 


Газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэл Жакарта хотод мэдрэгдсэн бөгөөд олон хүн өндөр барилга байгууламжуудаас гудамж, талбайд гарч зогссон байна. 


Байгалийн гамшгийн улмаас дөрвөн хүн амиа алдаж, дөрвөн хүн гэмтсэнээс гадна 200 гаруй барилга байшин сүйдсэн гэж Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Агус Вибово мэдэгджээ. 

Холбоотой мэдээ