Хунтайж Чарльз Бондын тухай шинэ кинонд тоглож магадгүй

Дэлхийд | Соёл урлаг
Jargal.d@montsame.mn
2019-08-05 14:12:44

ЛОНДОН. /BBC/. Их Британийн угсаа залгамжлах хунтайз Чарльз тагнуулч Жеймс Бондын тухай киноны 25 дахь цувралд жижиг дүрд тоглох урилга хүлээж авсан байна. Энэ тухай “The Sun” сонин эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан уламжилжээ.


Уг киног бүтээгчид зураг авалтын үеэр хэд хэдэн саад бэрхшээлтэй тулгарсан юм. Киноны гол дүрийг бүтээгч Дэниел Крейг тавдугаар сард бэртсэн бол найруулагч Дэнни Бойл өнгөрсөн оны наймдугаар сард төслөөс гарсан билээ. “Энэ кино хэд хэдэн бүтэлгүйтэлтэй тулгарсан нь хэнд ч нууц биш, үүнтэй холбоотойгоор хатан хааны гэр бүлийн гишүүнийг кинонд тоглохыг урьсан байж магадгүй” гэж нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж хэлсэн байна.


Эх сурвалжийн мэдээлснээр, хунтайж Чарльз зургадугаар сард зураг авалтын талбайд очиж, Крейгтэй биечлэн уулзжээ. “Хунтайжийн бүтээх дүрийн талаарх мэдээллийг хатуу чанд нууцалж байгаа бөгөөд хэрэв тэр татгалзвал продюсерууд хунтайж Харри болон Уильям нарт хандаж магадгүй” гэж эх сурвалж хэлжээ.


Дээрх мэдээллийг одоогоор албан ёсоор нотлоогүй байна.


Холбоотой мэдээ