Баяжуулсан хүнсний тухай хуулийн хэрэгжилттэй танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-03 11:16:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнс, хоол тэжээл хариуцсан олон улсын байгууллагуудын төлөөлөл манай улсын Баяжуулсан хүнсний тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж байна.

Хүнс баяжуулах санаачилга (FFI), Хоол тэжээлийн байдлыг сайжруулах дэлхийн холбоо (GAIN), Иод дутлын эмгэгтэй тэмцэх олон улсын хороо (IGN) зэрэг олон улсын байгууллагын зөвлөх мэргэжилтнүүд өчигдөр буюу энэ сарын 02-нд ХХААХҮЯ-ны төлөөлөлтэй уулзаж, Баяжуулсан хүнсний тухай хуулийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх ажлын зөвлөж, техникийн тусламж үзүүлэх талаар санал солилцлоо.


Мөн уулзалтад олон улсын “Gain” байгууллагуудын зөвлөлийн Шим тэжээлийг сайжруулах олон улсын холбооны зөвлөх,  Иод дутлын эмгэгтэй тэмцэх олон улсын хорооны Зүүн Өмнөд Азийн бүс нутаг хариуцсан зөвлөх, Хүнс баяжуулах санаачилга” олон улсын байгууллагын зөвлөх, ЮНИСЕФ-ийн шим тэжээл хариуцсан мэргэжилтнүүд оролцсон юм. Олон улсын байгууллагын төлөөлөгчид Монголд ХХААХҮЯ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хүсэлтээр ирээд байгаа юм.

Холбоотой мэдээ