Нью Йорк хотын иргэн үхлийн вирус тээгч хачигт хазуулж нас баржээ

Дэлхийд | Сонин хачин
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-05 11:41:57
Yesukheitumur Tumurbaatar
НЬЮ ЙОРК. /CNN/. Нью Йорк хотын Ульстер дүүргийн оршин суугч маш ховор төрлийн вирус тээгч хачигт хазуулсны улмаас нас барлаа гэж тус хотын Эрүүл мэндийн газраас баасан гарагт мэдэгджээ.  

Тус байгууллагын мэдээлснээр, Нью Йорк хотын оршин суугч Гардинер нь хачигт хазуулсны улмаас маш ховор төрлийн, эмчлэгдэх боломжгүй "Повассан" вирусийн халдвар авчээ. Энэ нь түүний үхлийн гол шалтгаан болсон байна. Дүүргийн оршин суугчдыг уг вирус тээгч хачигт хазуулахаас сэргийлэхийг Ульстер дүүргийн эрх баригчид анхааруулжээ. 

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, 2018 онд "Повассан" вирусийн халдвар авсан 21 тохиолдол бүртгэгдэж байснаас гурав нь нас баржээ. Хачгийн идэвхтэй үе буюу хаврын сүүл сараас намрын эхэн сарын хооронд АНУ-ын зүүн хойд нутагт уг вирусийн халдвар авсан тохиолдол гардаг байна.

Холбоотой мэдээ