“Араатны хаан арслан” кино 2 тэрбум ам.долларын ашиг олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-02 14:42:33

АТЛАНТА. /CNN/. “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны шинэ хувилбар нээлтээ хийснээсээ хойш 19 хоногийн дотор 1 тэрбум ам.долларын ашиг орлого олсон тухай “Disney” компани мэдэгдсэн байна.


“Араатны хаан арслан” киноноос гадна “Disney” компанийн 2019 онд гаргасан өөр 3 киноноос олсон ашиг орлого тус бүр 1 тэрбум ам.долларыг давжээ. Түүнчлэн “Pixar” студийн “Тоглоомын түүх 4” киноны ашиг орлого 1 тэрбум ам.долларт хүрэхэд тун дөхсөн байна. “Тоглоомын түүх 4” хүүхэлдэйн кино одоогоор 919 сая ам.долларын ашиг олоод байгаа аж.


Оны сүүлчээр “Disney” компани өөр 2 том бүтээлээ дуусгахаар төлөвлөж байна. Тодруулбал, “Frozen 2” киног ирэх 11 дүгээр сард, “Star Wars: The Rise of Skywalker” киног 12 дугаар сард үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ