АНУ Бразилтай худалдааны гэрээ байгуулах хэлэлцээг эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-08-01 17:07:47

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. АНУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэлэлцээг эхлүүллээ гэж Бразилын Эдийн засгийн сайд Паулу Гедес лхагва гарагт мэдэгджээ. Холбогдох мэдэгдлийг тэрбээр АНУ-ын Худалдааны сайд Уилбур Росстой Бразилын нийслэл хотод хэлэлцээ хийснийхээ дараа хийсэн байна.


“Уулзалтын дараа орлогч маань “Бид албан ёсоор хэлэлцээ хийж эхэлсэн үү?” гэж асуухад “Мэдээж. Бид /АНУ/ үүнийг хүсэж байгаа” гэж хариулсан” хэмээн тэрбээр мэдэгдсэнийг мэдээллийн “G1” агентлаг уламжилжээ. Бразилын Эдийн засгийн сайдын үзэж буйгаар, АНУ-ын Ерөнхийлөгч Дональ Трампын засаг захиргаа Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг /NAFTA/ орлох, дэлхийн баруун тал бөмбөрцгийг бүхэлд нь хамарсан стратегийн эвсэл байгуулах боломжийг судалж байна.


Бразилтай чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар ажиллах бодолтой байгаагаа Трамп мягмар гарагт мэдэгджээ.


 


Холбоотой мэдээ