Газрын дуудлага худалдааг түр хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-07-31 10:48:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өнөөдөр зохион байгуулахаар товлоод байсан газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг түр хугацаагаар хойшлуулав.

Танхимын болон цахим гэсэн хоёр хэлбэрээр явуулахаар төлөвлөөд байсан уг дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгжүүд оролцох хүсэлт ирүүлээгүй аж. Цахим дуудлага худалдаа нь www.mle.mn цахим хуудсаар, харин танхимын дуудлага худалдаа нь Нийслэлийн төр, захиргааны Хангарди ордны хурлын зааланд нээлттэй болох байсан юм.



Энэ удаагийн дуудлага худалдаагаар нийслэлийн Сонгинохайрхан болон Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийн зургаан байршилд аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалтаар газар худалдах юм. Дуудлага худалдааг наймдугаар сард зохион байгуулахаар төлөвлөжээ.

Б.Болд

Холбоотой мэдээ