Хөрөнгийн биржид 76 компани тайлангаа ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-31 09:03:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй ХК-иуд нь хуулийн дагуу хагас жилийн санхүүгийн тайлангаа долдугаар сарын 20-ны дотор ирүүлэх үүрэгтэй.

Дээрх хугацаанд нийт бүртгэлтэй 199 ХК-иас 76 нь санхүүгийн тайлангаа ирүүлээд байна. Хуульд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй буюу хагас жилийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй ХК-иуд наймдугаар сарын 1-ний өдрийн дотор зөрчлөө арилгаагүй тохиолдолд Монголын Хөрөнгийн бирж (МХБ) болон СЗХ-ны холбогдох журмууд болон “Бүртгэлийн гэрээ”-нд заасны дагуу хариуцлага ногдуулах юм.

Хөрөнгийн биржид бүртгэлтэй ХК-иуд Үнэт цаасны зах зээлийн тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын сайн жишгийг хангаж, тайлангаа хүргүүлсэн байх ёстой аж. 

Холбоотой мэдээ