“Монгол шуудан”, “МИК холдинг”-гийн хувьцааны ханш өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 29 ХК-ийн 46.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 125.350 ширхэг хувьцаа арилжив.
Энэ өдөр 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны
ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Монгол Шуудан" болон "Мик
Холдинг" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй
байсан бол "Улаанбаатар Хивс" болон "Монгол Шилтгээн"
ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.72 хувиар өсч,
20481.81 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ
2,513,478,345,163.28 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.