Хятадын сайд асны шарилыг Бээжин хотод чандарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-07-30 16:10:41

БЭЭЖИН. /China Daily/. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн сайд асан Ли Пэнийн шарилыг өнгөрсөн даваа гарагт Бээжин хот дахь хувьсгалт баатруудын оршуулгын газар чандарлажээ.


"Хятадын Коммунист намын нэр хүндтэй гишүүн, өв тэгш коммунизмын төлөө тууштай тэмцэгч, пролетарийн гарамгай хувьсгалч, улс төрч, нам болон төрийн гарамгай удирдагч Ли Пэний цогцсыг чандарлах ёслол Бээжин хотод боллоо” хэмээн “China Daily” сонинд тэмдэглэжээ. Гашуудал болгон Тяньаньмэний талбайд төрийн далбайг хагас бөхийлгөж, “Сайн дурын цэргийн марш” төрийн сүлд дууг эгшиглүүлсэн байна.


Ли Пэнийг эцсийн замд нь үдэх ёслолд БНХАУ-ын дарга Си Жиньпин, Төрийн Зөвлөлийн сайд Ли Көцян хийгээд дээд удирдлагын бусад гишүүн хүрэлцэн ирсэн байна. 

Холбоотой мэдээ