“Сүү”, “АПУ”-гийн хувьцааны ханш өндөр өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын
Хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 14 ХК-ийн 46.5 сая төгрөгийн
үнийн дүн бүхий 169.566 ширхэг хувьцааг арилжив. Энэ өдөр 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж,
5 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн хувьцааны ханш
тогтвортой байлаа.
Үүнээс "Сүү" болон "АПУ" ХК-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай Би ойл"
болон "Ард Даатгал" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.16 хувиар өсч,
20233.74 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,488,764,599,479.44 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.