Оросын С-400 системийн нийлүүлэлтийн эхний үе шатыг өнөөдөр дуусгаж магадгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА.
/TASS/. Оросын
С-400 зенитын пуужингийн системийн Турк улсад хийх
нийлүүлэлтийн эхний үе шат өнөөдөр дуусаж магадгүй байгаа тухай “Milliyet” сонин мэдээлэв.
С-400 зенитын пуужингийн системийг нийлүүлсний дараа Мюртед
агаарын баазад системийг байршуулж, түүнийг ашиглах сургалтыг эхлүүлэх аж. Энэхүү үйл явцад ОХУ-д зохих сургалтад орсон Туркийн 100 цэрэг
оролцох бөгөөд Оросын мэргэжилтнүүд тэдэнд дэмжлэг үзүүлэх аж.
Эхний С-400 системийг байршуулах ажлыг 11 дүгээр сар гэхэд дуусгах
бөгөөд ЗПС-ийг 2020 оны эхний гурван сард ашиглахад бэлэн болно хэмээн “Milliyet”
сонин цохон тэмдэглэжээ.