Ерөнхий сайд У.Хүрэлсүх сумогийн 71 дэх их аварга Какурюү М.Анандыг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | Спорт
munkhbaatar@montsame.mn
2019-07-25 17:32:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн сумогийн 71 дэх их аварга Какурюү М.Анандыг өнөөдөр хүлээн авч уулзан баяр хүргэж, гарын бэлэг гардуулав.


Какурюү М.Ананд Япон улсын нийслэл Токио хотноо болсон мэргэжлийн сумо бөхийн долоодугаар сарын Нагоя башёгийн дээд зиндаанд түрүүлж, мэргэжлийн сүмогийн зургаа дахь түрүүгээ хүртэж, эзэн хааны цом авсан юм.



Эх орныхоо нэрийг өргөж, мэргэжлийн сумогийн дэвжээнд амжилттай барилдаж буйд бахархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд, улам их амжилт гаргахыг ерөөн тамирчин хүний хувьд эцэг эх, элгэн нутаг, эрүүл мэнд гурваа эрхэмлэн нандигнаж явахыг захив.

Холбоотой мэдээ