Чандмань төвийн нутагт 2,8 км авто зам барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-25 14:31:10

Увс /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгөөр Улаангом сумын нэгдүгээр баг буюу хуучнаар "Чандмань" төвийн нутагт 2,8 км авто зам тавьж байна.

Замыг  “Мааз ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд унадаг дугуй, явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг цогцоор нь  бүтээн босгох юм. Ингэснээр Чандманийн ард иргэд ая тухтай, амар тайван орчинд ажиллаж, амьдрах боломж бүрдэнэ.

Улаангом сумын нэгдүгээр баг Чандмань нь аймгийн төв дахь газар тариалангийн гол бүс нутаг бөгөөд Улаангом-Хандгайт чиглэлийн олон улсын авто замыг хуучин нийгмийн үед барьсан байдаг.

Одоо барьж буй 2,8 км авто зам нь Чандманий төв дотор дунд сургуулиас гэр хорооллын айл өрхүүд хүртэлх төв зам дагуу баригдана.   

Холбоотой мэдээ