Италийн Ахмад экспертүүдийн холбоотой хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ Итали улсын Ахмад
экспертүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Ингэснээр Италийн ахмад экспертүүдийн холбоогоор
дамжуулан хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, хөнгөвчлөх, технологи
шилжүүлэлт, ноу хау-гаас суралцах, бизнесийн болон мэргэжлийн зөвлөгөө авах, МҮХАҮТ, түүний гишүүд бизнес эрхлэгчдийг Италийн бизнес эрхлэгчидтэй холбон
зуучлах боломжтой болж байна.
Үүний өмнө МҮХАҮТ Голланд улсын Ахмад экспертүүдийн холбоотой хамтран ажиллаж, 1000 гаруй хүнийг мэргэжлийн ур чадвартай болгож, ажилд зуучилсан юм.