“Huawei” АНУ дахь ажилтнуудынхаа тоог цомхотгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-07-24 13:24:36

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын засаг захиргаа “Huawei” компанийг худалдааны хар жагсаалтдаа оруулсантай холбогдуулан тус компани АНУ дахь “Futurewei” судалгааны нэгжийнхээ ажилтнуудын тоог цомхотгожээ.


Huawei” компанийн мэдэгдэлд дурдсанаар, 600 гаруй ажлын байрыг цомхотгосон нь АНУ дахь бизнесийн үйл ажиллагаа хумигдсантай холбоотой ажээ.


Вашингтоны засаг захиргаа “Huawei” компанийг үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй хэмээн үзэж, АНУ-ын компаниудтай худалдаа хийхийг хязгаарладаг жагсаалтдаа өнгөрсөн тавдугаар сард оруулсан юм.


Харин харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Huawei” компанийн зүгээс бүтээгдэхүүнүүд нь аюулгүй байдлыг эрсдэлд оруулдаг гэх мэдээллийг үгүйсгэсээр ирсэн билээ.


Калифорни муж улсад төвтэй “Futurewei” нь “Huawei” компанийн судалгаа, боловсруулалтын хилийн чанад дахь төвүүдийн нэг ажээ.  

Холбоотой мэдээ