Нутгийн баруун хойд хэсгээр зуншлага сайн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-24 14:46:56

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн цаг уур, орчны шинжилгээний төвийн гаргасан мэдээллээр нутгийн баруун, баруун хойд бүсийн сумын нутгаар зуншлага сайн байна.

          Бэлчээрийн ургамлын ургалтын байдал Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Могод, Сайхан, Баян-Агт сумын нутгаар сайн, бусад сумын нутгаар дунд үнэлгээтэй.

          Энэ талаар хөдөө аж ахуйн цаг уурын инженер Э.Сарантуяагаас тодруулахад, "Ургамлын ургац хэвийн байгаа нутгийг сайн, нар, чийг дутагдалтай, бас агаар хэт халсан зэргээс газрын гарц олон жилийн дундажтай харьцуулахад сайнгүй байгаа нутгийг дунд гэж үнэлсэн.Ирэх сарын дундуур газрын гарцыг баг бүрээр нарийвчлан тогтоож, нэгж талбайн ургацыг тодорхойлно гэв.

Холбоотой мэдээ