Улаанбаатар-Дарханы түр замаар зорчих иргэдийг шатахуунаа нөөцлөхийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-07-24 12:21:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дарханы чиглэлийн замыг шинэчлэх ажил эхэлсэнтэй холбогдуулан автозамын хөдөлгөөнийг өөрчлөн түр зам гарган зохицуулж байгаа билээ.

Тус чиглэлийн автозамын 80 дахь км-т буюу Тэмээт хөшөөны орчим өчигдрөс эхлэн борооны улмаас шавар, ус тогтон тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.


Тиймээс жолооч, зорчигчдыг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж, шатахуун тослох материал, сэлбэг хэрэгслийн нөөцөө базааж анхаарал болгоомжтой зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулж байна. 

Холбоотой мэдээ