Сэтгүүлчдийн салбарын тэргүүнээр С.Дэлгэрийг сонголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-04 17:10:08

Дорнод аймгийн Сэтгүүлчдийн салбарын бүх гишүүдийн хурал болж, зохион байгуулалтын асуудал хэлэлцэн С.Дэлгэрийг МСНЭ-ийн Дорнод аймгийн салбарын тэргүүнээр, Д.Дэлгэрмааг дэд тэргүүнээр сонголоо.

Хуралд тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 12 мэдээллийн хэрэгслийг төлөөлсөн 25 хүн оролцов. Тус хурлаар өмнөх тэргүүнийг  огцруулах болсон шалтгаан нөхцлийг баримттай ярьж, удирдах зөвлөл, хяналтын хороог шинээр байгууллаа.

Хуралд оролцсон гишүүд өмнөх тэргүүний гаргасан алдааг давтахгүйбайх, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр онцгой анхаарч ажиллах талаар санал бодлоо хэлж байсан. С.Дэлгэрийн хувьд хэвлэл мэдээллийн салбарт  20 гаруй жил, салбарын дэд тэргүүнээр 10 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл салбарын дотоод ажилд хөндлөнгөөс оролцдоггүй. Гагцхүү тухайн салбарын гишүүд дийлэнх олонхиороо, ил тод нээлттэй байдлаар асуудлаа шийддэг гэдгийг Дорнодын сэтгүүлчдийн энэ удаагийн хурал батлан харууллаа. 

Б.Туяа

Холбоотой мэдээ