Монгол тарвага нутагшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2019-07-22 22:21:27

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн нутаг “Чойрын Богд” уулын улсын тусгай хамгаалалттай газрын бүс нутагт  50 толгой монгол тарвага нутагшуулжээ.

Өмнө нь 2017 онд байгаль орчны гавьяат  ажилтан С.Дамдинсүрэн тэргүүнтэй “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” мэргэжлийн байгууллагаас Чойрын Богд уулын улсын тусгай хамгаалалттай газрын орчимд 20 толгой тарвага нутагшуулж байжээ.

Тарвага нутагшуулах ажлыг сүүлийн хоёр жил хөөцөлдөж, аймгийн 2019 оны байгаль хамгаалах арга хэмжээний зардлаас 18 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн гэж аймгийн Засаг дарга Г.Батсуурь ярив. 

Чойрын богд уул өвөрмөц тогтоц бүхий хад чулуутай, аргаль янгир, чоно, үнэг, туулай, цармын бүргэд, идлэг шонхор зэрэг ховор амьтан жигүүртэн шувууд, ховор ургамал элбэгтэй төдийгүй тус аймгийн аялал жуулчлалын тулгуур бүс юм. Одоогоор энэ ууланд 200 гаруй аргаль хонь нутагшиж байна.


Холбоотой мэдээ