Нигерийн “Ансару” бүлэглэлийн толгойлогчийг баривчилжээ

Дэлхийд | Улс төр
sarnai@montsame.mn
2016-04-04 16:02:07

 АБУЖА. /BBC/. “Аль Каида” бүлэглэлтэй холбоотой “Ансару” зэвсэгт бүлэглэлийн толгойлогчийг Нигерт баривчиллаа гэж албаны хүмүүс мэдээлжээ. 

"Ансару"  бүлэглэлийн толгойлогч Халид ал-Барнавиг Коги мужийн нийслэл Локожа хотод баривчилжээ.

АНУ 5 сая доллар амлан түүнийг эрэн сурвалжилж байжээ. "Ансару" нь Нигерийн хамгийн том жихадист бүлэглэл болох "Боко-Харам"-ын салбар бүлэглэл бөгөөд гадаадын иргэдийг барьцаалдаг ажээ. Тус бүлэглэл 2012 онд Нигерийн нийслэл Абужа хотын өндөр  хамгаалалттай шоронд халдаж, хэдэн арван хоригдлыг суллаж байсан байна.

Аюулгүйн албаны ажилтнууд Локожа дахь "Ансару" террорист бүлэглэлийн толгойлогч Халид ал-Барнавиг баривчилснаар, терроризмтой тэмцэх ажилд ихээхэн дэвшил гаргалаа гэж бригадын генерал Рабе Абубакар мэдэгджээ.

Тэрбээр эрэн сурвалжлагдаж буй террористуудын жагсаалтын тэргүүнд байсан ажээ.

Х.Сарнай

Холбоотой мэдээ