Монгол, ОХУ-ын хамтарсан тандалт судалгааны ажлыг Увс аймагт эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-07-19 17:01:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас манайд зоонозын халдвар, тарваган тахал өвчний байгалийн голомтыг тандан судлах багийг ирүүлээд байна.

ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын Тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн уг баг манай улсын Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран Увс аймагт хоёр улсын хил дагуу судалгаа хийх юм.


Хамтарсан тандан судалгааны багийн уулзалтад Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Цогбадрах, ОХУ-ын Сибирь, Алс Дорнодын Тарваган тахал эсэргүүцэн судлах Эрхүү хот дахь эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал С.В.Балаханов нар оролцож, өмнөх хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэх багийн гишүүдэд амжилт хүслээ.

Мөн энэ үеэр Эрхүү хотод тохиолдсон үерийн гамшгийн дараах сэргээн босголтод зориулж Монголын Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон орон нутгийн ЗӨСТ-ийн ажилчдын цуглуулсан хандивыг гардуулан, эмгэнэл илэрхийллээ.



Холбоотой мэдээ