“Их 7”-гийн Сангийн сайд нар уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-07-19 11:55:35

ПАРИС. /Reuters/. “Их 7”-гийн гишүүн орнуудын Сангийн сайд, Төв банкны тэргүүн нарын хоёр өдрийн уулзалтаар талууд криптовалютуудын зохицуулалтыг чангатгаж, технологийн томоохон компаниудын татварын асуудлыг цаашид үргэлжлүүлэн хэлэлцэхээр тохиролцжээ.


Уг шийдвэрийн дагуу ирэх онд “Libra” хэмээх криптовалютаа олон нийтэд танилцуулахаар төлөвлөж буй “Facebook” компани уг валютын хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалах чиглэлд маш өндөр стандартыг мөрдөх шаардлагатай болсон байна. 


Шантийи́ хотноо энэ долоо хоногийн лхагва, пүрэв гарагт болсон уулзалтын үеэр дэлхийн тэргүүлэх эдийн засаг бүхий долоон орны төлөөлөгчид мөн АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан зэрэг дэлхийн эдийн засагт тулгамдаж буй томоохон асуудлуудын талаар хэлэлцжээ. 

Холбоотой мэдээ