Сэлэнгэ аймагт гарсан хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-18 18:12:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын  Бугант багийн нутаг "Халуун рашаан" гэх газарт энэ сарын 16-ны 14 цагийн орчимд гарсан түймрийг унтраахаар Онцгой байдлын алба ажиллаж байна. 


Түүнчлэн энэ сарын 12-ны 15.30 цагт тус аймгийн Мандал сумын Тарни багийн нутаг “Атаа” уулын энгэрт гарсан түймрийг унтраахаар цурманд оруулан ажиллаж байгаа тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. 

 


Он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэл, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 43 суманд нийт 90 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 49 593 га ой, 250 839.2 га хээр өртөж, 13 байшин, 3 гэр шатсан байна.


Дээрх түймрүүдийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын 1790 алба хаагч, 186 автомашин, Хилийн цэргийн 146 алба хаагч, 16 автомашин, Цагдаагийн  27 алба хаагч, 2 автомашин, орон нутгийн 1887 иргэн, 245 автомашин, 35 мотоцикльтой ажиллажээ. Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын МИ-171Е загварын нисдэг тэргээр 10 удаа хүн, хүч хэрэгсэл зөөвөрлөжээ.

Холбоотой мэдээ