ИТХ-ын шийдвэрийн хэрэгжилтийг 72,0 хувьтай гэж дүгнэв

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-07-19 10:48:19

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн тогтоол, шийдвэрийн хэрэгжилт энэ оны эхний хагас жилийн байдлаар 72,0 хувьтай байна.

Аймгийн ЗДТГ-ын хяналт,шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс аймгийн ИТХ-ын 105 шийдвэрийн 220 заалтын биелэлтийг хянаж мэдээлсэн юм.

Нутгийн удирдлагын байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан, биелэлтийг бодит үр дүнг мэдээлэх, төрийн бодлого шийдвэрийг тооцох журмыг хэрэгжүүлэх, биелэлт нь хангалтгүй байгаа тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймгийн Засаг даргад даалгасан байна.

Мөн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийг тооцож мэдээлэх шийдвэрийн тоо хэт олон байгааг багасгах, агуулга, ач холбогдлын хувьд үр нөлөөгүй, хугацаа дууссан зэрэг шийдвэрийг цэгцлэн хяналтаас хасах санал ирүүлэх талаар аймгийн ЗДТГ-т зөвлөмж өгөв.

Аймгийн ИТХ-ын хуралдааны 23, ИТХ-ын Тэргүүлэгчдийн 76 тогтоол, Тэргүүлэгчдийн хурлын зургаан тэмдэглэлийн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг энэ оны эхний хагас жилд зохион байгуулсан байна.

Холбоотой мэдээ