Архангай аймагт анх удаа 2000 залуу чуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-07-18 10:25:31

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/, Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо хамтран Батцэнгэл сумын Өргөөтийн талд 2000 залуусын чуулга уулзалтыг “Алсын Архангай төгсөшгүй-үргэлжлэл” уриан доор энэ сарын 27-ноос 28-нд зохион байгуулна.

Чуулга уулзалтад Архангай аймгийн 19 сум, аймгийн төвөөс гурван үеийн төлөөлөл 2000 залуу хамрагдаж буйгаараа онцлог.

Архангай аймгийн НАМЗХ-ны үе үеийн төлөөлөл, холбооныхоо төлөө, нутаг орныхоо төлөө нэгэн үзүүрт зүрх сэтгэлээрээ зүтгэж явсан, итгэл, сэтгэл гарган зүтгэж яваа мянга мянган залуус сум орон нутгаа төлөөлөн оролцох юм.

Хоёр өдрийн турш нутаг орныхоо шилдэг залуучуудтай сонирхолтой тэмцээн уралдаанаар өрсөлдөж, шинэ соргог сургалт, лекцэд хамрагдаж, шинэ шинэ найз нөхдүүдтэй болох боломжтой. Энэхүү арга хэмжээг хамгийн сүүлд 2014 онд 1000 залуусын чуулган гэж зохион байгуулж байжээ.   

Холбоотой мэдээ