“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд гавъяатууддаа хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-07-17 13:05:55
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавъяат цол хүртсэн уурхайчиддаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал, удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан хэмээх алдар хүртсэн Я.Пүрвээ ажил, амьдралынхаа 20 жилийг Эрдэнэт үйлдвэртэй холбосон бөгөөд 35 жилийн хөдөлмөрөө уул уурхайн салбарт зориулж, эдүгээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т катодын зэс үйлдвэрлэх “Эрдмин” компанийн төсөл болон Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн концепци, үндсэн чиглэл боловсруулах зэрэг томоохон төслүүд дээр ажиллаж байна.

Гавъяат  уурхайчин цол хүртсэн Ю. Цэдэнбал  Эрдэнэт үйлдвэрт 36  дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд  ил уурхайд тоног төхөөрөмжийн засварчнаар анх ажлын гараагаа эхэлж байжээ.

Тэрээр инженерийн зураг төслийн төвийн хэлтсийн орлогч дарга, даргын албан тушаал хашиж байжээ. Энэ хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн цех хэсгүүдэд шинэ техник технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн процессыг боловсронгуй болгох, өөрчлөлт шинэчлэлтийн болон шинээр баригдах, өргөтгөх, үйлдвэрлэл, нийгэм соёлын олон талт чухал барилга байгууламжийн иж бүрэн төслүүдийг гүйцэтгэж байсан аж. 

Холбоотой мэдээ