Хамгийн өндөр цамхгийн төслийг зогсоожээ

Дэлхийд | Соёл урлаг
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-17 14:02:57
Yesukheitumur Tumurbaatar

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Лондон хотын дарга Садик Хан маргаан дагуулсан “Tulip” цамхгийн төлөвлөгөөг зогсоожээ. 


С.Ханы мэдэгдсэнээр, цамхгийн барилга загварын стандарт өндөр түвшний стандартын шаардлага хангаагүй бөгөөд Лондон хотын дүр төрх,  хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй аж.


305 метр өндөр тэнгэр баганадсан барилгын төслийг тус хотын эрх баригчид дөрвөн сарын өмнө нь баталж байжээ. Уг барилга баригдвал Баруун Европт өндрөөрөө Лондон хотын “Shard” цамхгийн дараа хоёрдугаарт орох юм.


“Tulip” цамхгийн зураг төслийг Их Британийн алдарт архитекторч Норман Фостерын “Foster and Partners” архитектурын товчоо гаргасан байна. 


Төслийн багийнхны хэлж байгаагаар, уг төслийг хэрэгжүүлсээр жилд 1.2 сая жуулчин татах бөгөөд 2045 он гэхэд Лондон хотын эдийн засагт 1.2 тэрбум ам.доллар оруулна. 

Холбоотой мэдээ