БНХАУ АНУ-ын компаниудад хориг тавина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-16 12:44:36
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Засгийн газар болон компаниуд Тайваньд зэвсэг нийлүүлэхэд оролцсон АНУ-ын компаниудтай хамтран ажиллахгүй бөгөөд бизнесийн ямар ч гэрээ байгуулахгүй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт мэдэгджээ.


Тайваньд 2.22 тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсэг нийлүүлэхээр төлөвлөсөн тухай АНУ мэдэгдсэнтэй холбогдуулан Тайваньд зэвсэг нийлүүлэхэд оролцсон АНУ-ын компаниудад хориг тавина гэж ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан өмнө нь мэдэгдсэн юм. 


Тэрбээр хэлэхдээ, “АНУ Тайваньд зэвсэг нийлүүлнэ хэмээн мэдэгдсэн нь олон улсын хууль тогтоомж, олон улсын харилцааны үндсэн дэг журам, нэг Хятад бодлого болон БНХАУ-АНУ хоорондын гурван хамтарсан мэдэгдлийг ноцтой зөрчиж, Хятад улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг алдагдуулж байна" гэжээ. 


Холбоотой мэдээ