Улаанбаатарт 28-30 хэм дулаан байна

Монголын мэдээ | Лавлагаа
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-15 10:53:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо, Хөвсгөл, Булганы нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орж, нутгийн зүүн хагаст халах тул наршилт, гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.


2019 оны 07 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутгаар  бороо, төвийн аймгуудын ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 15-20 хэм, говийн бүс нутаг, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-30 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ