Соёолон тоос татуулан гарааны зурхайгаас гарлаа

Монголын мэдээ | Спорт
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-12 09:43:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёолон насны морьд дөнгөж сая гараанаас гарч, барианы зурхай руу хурдаллаа. Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон насны төрөлд 247 хүлэг бүртгүүлснээс 155 нь шандас хурдаа сорьж байна. 


Уралдаанд ноднингийн хязаалангийн түрүү Х.Болорчулууны хүрэн, бүсийн наадамд хоёр айрагдсан улсын алдарт уяач С.Мөнхбатын хар, бүсийн уралдааны хишигт улсын алдарт уяач Б.Баярдоржийн хүрэн зэрэг алдарт хүлгүүд бүртгүүлжээ. 


Дашрамд дурдахад, ноднин Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач А.Билгүүдэйн хурдан хонгор үрээ түрүү магнайд хурдалж,аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын харьяат, уяач Цэрэндоржийн Мөнгөнхуягийн зээрд үрээ тодорч, наадамчин олноо баясгаж байв.  

Холбоотой мэдээ