Лабораторийн шинжилгээгээр тарваган тахлын сэжгийг үгүйсгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сагсай сум дахь Зэвсэгт хүчний дугаар ангийн алба хаагч тарваган тахлын сэжиг бүхий өвчлөлөөр өвдсөн тухай дуудлага энэ сарын 7-ны өдрийн 23:00 цагт аймгийн Нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн.
Улмаар эмнэлэгт хэсэгчлэн хөл хорио тогтоож, сэжиг
бүхий иргэнээс хөөмийн арчдас болон цуснаас сорьц авч шинжилгээнд хамруулжээ.
Лабораторийн хяналтын шинжилгээний дүнгээр бүх сорьцууд
сөрөг буюу тарваган тахлын ДНК илрээгүй талаар аймгийн Зоонозын өвчин судлалын
төвөөс дөнгөж мэдээллээ.
Анхааруулж хэлэхэд, Баян-Өлгий аймаг нь тарваган
тахлын байгалийн голомт өндөр идэвхтэй бүсэд хамаардаг. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр
сард Цагааннуур тосгоны хоёр иргэн тухайн гоц халдварт өвчнөөр өвчилж нас
барсан. Иймд хууль бусаар тарвага агнаж,
хүнсний болон эмчилгээний зориулалтаар хэрэглэж өөртөө болон бусдад эрсдэл
учруулахгүй байхыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.